ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

           Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2020 оны "Журам батлах тухай" А/23/А16/07/А/25 дугаар тушаал хүчингүй болж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/657,А/231,А/416,А/434 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан.

Тус журмын 2.1-д заасны дагуу 2024 онд үйлдвэрлэлд зарцуулсан спиртийн тайлан болон 2025 оны үйлдвэрлэлд шаардлагатай спиртийн хэрэгцээг /холбогдох бичиг баримтыг хавсаргаж/ 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор Эм үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлнэ үү. Жич: Тус заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд спиртийн захиалгыг хүлээн авах боломжгүй.

Холбоо барих дугаар: 51260232