Зар сурталчилгааны мониторинг
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 222 дугаар тогтоолын дагуу 2021 онд байгуулагдсан ба Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгааны дэлгэрэнгүй бүртгэлийг хийж, сурталчилгаанд мониторингийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулж ажил гүйцэтгүүлнэ.
Зар сурталчилгааны үнэлгээний зорилго нь Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл телевизээр түгээж байгаа эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгааны өнөөгийн байдалд тандалт үнэлгээг хийж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангахад оршино.
Тус ажлыг гүйцэтгэх техникийн үзүүлэлт
- Зар сурталчилгааны мэдээлэл, мониторингийн үйлчилгээ хийх хуулийн этгээд байх
- Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэлгээг хийж байсан туршлага давуу тал болно
- Зар сурталчилгааны мэдээлэл, мониторингийн үйлчилгээг ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх
- Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх
Зар сурталчилгааны мэдээлэл, мониторингийн үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 25-31 хүртэл хүлээн авна.
Мэдээлэл авах болон материал ирүүлэх хаяг: Монгол улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон
Холбогдох утас: 51-260229, info@mmra.gov.mn