ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ЭМНЭЛГИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ, ПРОТЕЗ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

            Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуульд нийцүүлэн “эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн” болгон өөрчлөх ажлыг хийж эхлээд байна.

Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ЭЭХХЗГ-ын Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газарт ирж тусгай зөвшөөрлийн гэрчилгээндээ өөрчлөлт хийлгэнэ үү.

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хилээр нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын мэдүүлгийг хуульд заасан тусгай зөвшөөрлийн чиглэлийн дагуу олгохыг анхаарна уу.