Фармакопейн хорооны гишүүнээр ажиллах иргэний материал хүлээн авч байна.

       Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.4 дэх заалтуудад заасны дагуу Фармакопейн хорооны бүрэлдэхүүнийг шинээр томилохоор ажиллаж байна.Хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй, шаардлага хангасан иргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм үйлдвэрлэлийн хэлтэст дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Эм үйлдвэрлэлийн хэлтэст цаасаар эсвэл цахимаар galzul@mmra.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

1. Эм зүй, хими, анагаахын микробиологич, биологич, биотехнологич, уламжлалт анагаах ухаан, ургамал судлалын чиглэлээр их сургууль төгссөн, тухайн салбартаа 10-аас доошгүй жил ажилласан, доктор эсхүл түүнээс дээш эрдмийн зэрэгтэй;

2. Анхдагч эм, ургамлын гаралтай эм тэдгээрийн түүхий эдийн шинжилгээний арга, аргачлалыг үнэлэх, дүгнэлт гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай, дадлага туршлагатай байх;

3. Холбогдох хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай байх;

4. Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэртэй ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй байх.

Дээрх шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:

1. Хороонд гишүүнээр ажиллахыг хүссэн өргөдөл;

2. Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;

3. Боловсролын дипломын хуулбар;

4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/;

5. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;

6. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх байгууллагын тодорхойлолт;

7. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын А хэсэгт заасан анкетыг бөглөх

8. Мэргэжлийн эсхүл эрдмийн зэргийн үнэмлэхийн хуулбар

9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас сүүлийн 5 жил татаж авсан байх/;