"Эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журмын төсөл"-д санал авч байна .
Эмнэлгийн хэрэгсэлд багтах 3 бүтээгдэхүүнийг салган Олон улсын жишгийн дагуу эрсдэлийн зэргээр ангилах журмыг боловсруулсан. Иймд Та
1. Эмнэлгийн тоног төхөөрөмж, Эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлийн зэргээр ангилах журмын төслийг 1-11 дүгээр хуудаснаас
2. Лабораторийн оношилгооны хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журмын төслийг 12-18 дугаар хуудаснаас тус тус уншиж танилцана уу.
Та саналаа 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цаг хүртэл Enkhsuren@mmra.gov.mn цахим хаягаар илгээнэ үү.