"Эмийн эмнэлзүйн туршилт явуулах журам"-ын төсөлд санал авч байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 06 сарын 05-ны өдөр батлагдсантай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байсан стандарт, журам, зааврыг хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж байна.
Энэ ажлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 23 дугаар зүйлийн 23.10.Эмийн эмнэлзүйн туршилтын үе шат, тавигдах шаардлага, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээний загвар, хяналт тавих журам, лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа хийх журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу "Эмийн эмнэлзүйн туршилт явуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/56 дугаар тушаалаар батлагдан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/526 дугаар тушаалаар хүчингүй болсон "Эмийн эмнэлзүйн туршилт явуулах журам"-д оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн саналыг 2024.10.01-11.01-ны өдрийг хүртлэх хугацаанд Odonchimeg@mmra.gov.mn хаягаар хүлээн авч байна.
Санал, хүсэлт, зөвлөмжөө ирүүлэн бидэнтэй хамтран ажиллана уу.