Лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн хөгжлийн сургалт зохион байгуулагдлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан 2024 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн хөгжлийн сургалт”-ыг амжилттай зохион байгуулж, сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд хамтарч ажиллаа. Тус багц цагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 90 гаруй лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцсон байна.
