Эмнэлгийн нөөц, тасалдалтай холбоотой мэдээлэл хүргэлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар мэдээлэл хүргэж байна.
Энэ сарын 14-ны өдөр төрөлжсөн мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгийн 16 эм зүйч оролцсон хурал зохион байгуулсан. Хурлаар эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тасалдлын мэдээг ирүүлэхэд гол анхаарах асуудал, Улаанбурхан өвчний сорьц тээвэрлэх орчинг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ хэрхэн авах талаар болон бусад мэдээллийг өглөө.