Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжтай холбоотой мэдээлэл хүргэлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас энэ сарын 13-ны өдөр Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай цахим хурал зохион байгуулж мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 56 эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээ ирүүлэхэд гол анхаарах асуудал болон бусад мэдээллийг хүргэсэн байна.