Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524:2014 стандартыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/40 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг хуралдлаа. Тус хурлаар ажлын хэсгийн гишүүдийг нэмэгдүүлэх, Ариун эмийн үйлдвэрийн стандартыг Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524:2014 стандартын нэмэлт шаардлагаас салгаж MNS 5524-4 стандарт гэсэн дугаар бүхий тусдаа стандарттай болгох зэрэг шийдвэрүүд гарав.