Фармакопейн хорооны 2024 оны I хурлын мэдээлэл

      Фармакопейн хороо 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 3 байгууллагын шинээр батлуулах 2 төсөл, сунгалт хийлгэх 4 төсөл нийт 7 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн төслийг хэлэлцүүлэх болон “Монгол улсын үндэсний анхдугаар фармакопей дэх арга, аргачлал, үр дүнгийн зөрүүтэй байдлын 4 асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэв.

Фармакопейн хорооны хурлын шийдвэрээр 2 Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл шинээр батлагдаж, 3 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн хугацааг сунгахаар болов.