27833 цувралын дугаартай “Пара-денк 250мг” лаа бүтээгдэхүүнийг эргүүлэн татсан тухай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрт сэрэмжлүүлгийн системээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үйлдвэрлэгдсэн 27833 цувралын дугаартай “Para-denk 250лааг үйлдвэрлэх явцад цэвэрлэх үйл ажиллагаатай холбоотой баримтжуулалт хийгдээгүй байсан тул GMP стандартад нийцэхгүй  гэж  үзэн, тухайн цувралыг зах зээлээс эргүүлэн татах  (II ангилал) талаар мэдээлсэн.

Денкфарм үйлдвэрлэгчийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь албан ёсны дистрибьюторээр дамжуулан импортлогдсон 27833 цувралын дугаартай “Пара-денк 250” лааг нийлүүлэлтийн сүлжээнд орохоос өмнө устгуулсан байна.