Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрлийн төлбөрийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээлэл

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналтыг төрөөс зохицуулахаар заасан үүрэг чиглэлийн дагуу манай байгууллага нь зар сурталчилгааны зөвшөөрлийг олгон, тандалт судалгаа хийж байна. Дээрх  болон бусад холбогдох хууль тогтоомжийн   дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгох үйл ажиллагаа явагддаг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр 27 дугаар зүйлийн 27.6-д эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40 000 төгрөгний төлбөртэй болсон. Иймд цаашид эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны энгийн зөвшөөрөл олгоход дээрх хуулийн дагуу холбогдох төлбөр авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрх зүйн акт дэлгэрэнгүй (legalinfo.mn) цахим хаягаар авна уу.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар