Фармакопейн хорооны 2022 оны V ХУРАЛ боллоо

Фармакопейн хороо 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 2 байгууллагын шинээр батлуулах 2, өөрчлөлт оруулах 1 нийт 3 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн асуудал болон “Монгол улсын үндэсний анхдугаар фармакопейд хийсэн үнэлгээний тайлан”, “Фармакопейн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам, фармакопейн өгүүлэл боловсруулах, батлах журам шинэчлэн батлах тухай” шинэчилсэн журмын төслийг тус тус хэлэлцэж шийдвэрлэв. Фармакопейн хорооны хурлын шийдвэрээр 2 Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл шинээр батлагдаж, 1 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэлд өөрчлөлт оруулахаар болов.