Монгол улсын үндэсний фармакопейг үнэлэх ажлын хэсэг байгуулагдав
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/187 дугаар тушаалаар Монгол улсын үндэсний фармакопейд үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид, Фармакопейн хорооны гишүүд, Хүний эмийн зөвлөлийн эм зүйн салбарын зөвлөлийн гишүүд, эм үйлдвэрлэгчийн нарын төлөөлөл бүхий 30 хүн орсон.
Тус ажлын хэсгийн тайлан 2022 оны 11 сард гарна.