“ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ-2021” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Эм зүйн салбарын үзүүлэлт-2021” эмхэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн эмхэтгэлд эм зүйн салбарын эрх зүй, бодлогын баримт бичиг, эм хангамжийн байгууллагын тогтолцоо, хүний нөөцийн болон эдийн засгийн үзүүлэлт, эмийн бүртгэл, импорт, үйлдвэрлэл, худалдаа, эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгатай холбоотой статистик үзүүлэлтүүдийг өмнөх онуудтай харьцуулан тусгаж, Монгол- Англи хэлээр хэвлүүлэн та бүхэнд толилуулж байна.


Монгол хувилбар

English version