2022 оны 3 дугаар улиралд олгосон лицензийн мэдээлэл

ЭЭХХЗГ нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалаар батлагдсан ‘’Эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз олгох тухай’’ журмын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад импорт, экспортын лиценз олгодог.

Тус газар нь 2021 оны 2 дугаар сараас лиценз олгож эхэлсэн ба 2021 онд 9436, 2022 онд 6602 лиценз олгосон байна. 

2022 оны лиценз олголтыг улирлаар харуулбал:

1. 2022 оны 1 улиралд 2128

2. 2022 оны 2 улиралд 2519

3. 2022 оны 3 улиралд 1955 тус тус олгожээ.

  • Нийт 6602 лицензийг төрлөөр нь ангилбал:
  1. Эмийн лиценз - 2317 буюу 35,0%
  2. Эмнэлэгийн хэрэгслийн лиценз - 2760 буюу 41,8%
  3. Оношлуур, урвалжийн лиценз - 1220 буюу 18,4%
  4. Хандив тусламжийн лиценз - 105 буюу 1,59%
  5. Төрийн хяналтан дор олгох барааны лиценз - 112 лиценз буюу 1,69%
  6. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн лиценз - 68 буюу 1,02%
  7. Эмийн экспортын лиценз - 19 буюу 0,28%