ЭХНБ-ууд болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газруудад

ЭМС-ын 2019 оны А/295 тушаалаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 6.2.-т “Эм, эмийн түүхий эд, оношлуур, БИБ бүртгүүлэгч бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.” гэж заасан байдаг.

Журмын хэрэгжилтийг хангах хүрээнд бүртгүүлэгч байгууллага нь “Лайсмед” мэдээний санд эм, эмийн түүхий эд, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний мэдээллийг хянаж, бүртгэлийн хугацааг сунгах хүсэлтийг ажлын албанд хугацаанд нь ирүүлж хамтарч ажиллана уу.

Бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш бүртгэлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээж авахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

“Лайсмед” мэдээний сангаас бүртгэлийн хугацаа дуусах эмийн мэдээллийг гарган хавсралтаар хүргүүлж байна.