ДЭМБ-ЫН ЗҮҮН ӨМНӨД БОЛОН АМЕРИКИЙН БҮСЭД ХУУРАМЧ ДЕСРЕМ БУЮУ РЕМДЕСИВИР ИЛЭРСЭН ТУХАЙ

WHO, Medical Product Alert N°2/2022: Falsified DESREM (Remdesivir)

Энэтхэг болон Гватемала улсад 2022 оны 02 дугаар сард 2 цувралын DESREM буюу Ремдесивир 100мг тарилгын нунтаг эм хуурамч болохыг тогтоосон талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага руу мэдээлсэн байна.

Mylan Laboratories Ltd үйлдвэрлэгчээс тус бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэсэн болохыг баталсан.

Хуурамч DESREM нь жинхэнэ бүтээгдэхүүнтэй харьцуулахад жижиг флаконд савлагдсан, хаяг шошго дахь бичиглэл хэд хэдэн алдаатай, өнгө, дизайн зөрүүтэй, лабораторийн шинжилгээгээр үндсэн үйлчлэгч бодис агуулаагүй болохыг тогтоосон ба зах зээлд гарсан жинхэнэ бүтээгдэхүүний цувралын дугаартай тохирч байгаа боловч хүчинтэй хугацаа хуурамч байсан байна.

Тус бүтээгдэхүүнийг санаатайгаар, хууран мэхлэх зорилгоор хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон.

Хуурамч бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр DESREM DESREM

Үйлдвэрлэгч Mylan Laboratories Ltd Mylan Laboratories Ltd

Цувралын дугаар 7605854B CRM21001MA

Хүчинтэй хугацаа 09/2022 07/10/2022

Хаяг шошгоны мэдээлэл Англи хэл дээр Англи хэл дээр

Илэрсэн байдал Guatemala India


МУ-ын зах зээлд нийлүүлэгдсэн Mylan Laboratories Ltd үйлдвэрлэгчийн Десрем буюу Ремдесивир 100мг тарилгын нунтаг эмэнд тандалт хийхэд дээрх хуурамч цувралын эм манай улсад нийлүүлэгдээгүй байна. Хэрэв та дээрх төрлийн эмийг хуурамч байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бол ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газарт хандана уу.