“Эм зүйн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэгт Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон газар хэлтсийн дарга нар мөн ЭМЯ-ын ЭТҮГ-ын ахлах шинжээч Ч.Амаржаргал оролцлоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах төрийн байгууллагуудад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх болон тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын саналыг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж ажиллах нь чухал ач холбогдолтой юм.
.jpg)
.jpg)
