Коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын жагсаалтыг баталлаа


Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 08 дугаар сарын 25-ны өдөр цахимаар болов. Энэ удаагийн хурлаар яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөлтэй, Коронавируст халдвар /КОВИД 19/ илрүүлэх түргэвчилсэн оношлуурын жагсаалтыг баталлаа.  

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/528 дугаар тушаалаар Коронавируст халдвар /КОВИД 19/ илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журам батлагдсан.  Уг тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс чанарын шаардлага хангасан, мэдрэг чанар өндөртэй нийт 8 өөр үйлдвэрлэгчийн оношлуурыг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Мөн хурлын шийдвэрээр импортын 6 нэрийн эмийг шинээр бүртгэж, 9 нэрийн эмийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн 21 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгахаар шийдвэрлэв. Харин үйлдвэрлэгчийн хүсэлтээр 4 эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасахаар болжээ.