“Умифеновир” эмийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл дэмжигдэж, дотооддоо үйлдвэрлэх боломжтой болов



Эмийн чанарыг баталгаажуулах зорилгоор боловсруулсан үндэсний болон үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэлд үнэлэлт өгөх, хянах, зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Фармакопейн хороо өнөөдөр цахимаар хуралдлаа. Уг хурлаар хоёр байгууллагын нийт таван өөр үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн төслийг хэлэлцэв. Хурлын шийдвэрээр дөрвөн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг дэмжиж, нэг төслийг дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Түүнчлэн “Мөнхийн тун” ХХК-ийн “Умифеновир-100мг, 200мг” эмийн фармакопейн өгүүлийн төслийг баталснаар, үндэсний эмийн үйлдвэр Ковид-19 халдварын үед хэрэглэх вирусийн эсрэг эмийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо.