Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлт болон licemed программын хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зохион явуулдаг ээлжит сургалт, хэлэлцүүлэг 8-р сарын 19, 20-ны өдрүүдэд биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн үед биологийн идэвхт бүтээгдэхүүн шинээр бүртгүүлэх хүсэлтэй байгууллагуудын тоо ихэссэнтэй холбогдуулан материал бүрдүүлэлт дутуу, licemed.mohs.mn программын ашиглалт хангалтгүйгээс гадна архивын нэгж буруу бэлтгэх, хэрэглэх зааврын баталгаажуулалт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг арилгах зорилгоор нэгдсэн сургалтыг танхимаар зохион байгууллаа.

Уг сургалтаар “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн дараалал”, “www.licemed.mohs.mn программын ашиглалт, хөтлөлт”, “Биологийн идэвхт бүтээгдэхүүний реклам, зар суртачилгаа”, “Архивын нэгж бүрдүүлэлт”, “Оношлуурын бүртгэл, сунгалт”, “Монгол улсын хилээр импортолсон болон борлуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тайлагнах тухай” зэрэг сэдвээр ЭЭХХЗГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл өгөв. Мөн агентлагийн зүгээс цаашид хийхээр төлөвлөж буй бүртгэлийн системийн шинэчлэл болон холбогдох зарим ажлуудыг санал, зөвлөмжийн хамт хэлэлцсэн юм. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтад нийт 78 байгууллагын төлөөлөл хамрагдсан байна.