Яг одоо: Ковид-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн дархлаажуулалтын талаар

ДЭМБ-ын ээлжит цахим хэвлэлийн хуралд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар оролцож байна. Энэ удаагийн хурлаар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцинжуулалтын түгээлт, хуваарилалтын явц болон нөөц, татан авалтын талаар цаг үеийн мэдээллийг дамжуулж байгаа юм. Ялангуяа дархлаажуулалт тасалдсан, хомсдол үүссэн улс, орнууд руу хэзээ, ямар хэмжээгээр ковидын эсрэг вакцин илгээгдэх болон вакцины нэмэлт үйлдвэрлэлийн талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд тодрууллаа.