Фармайкопейн хорооны ээлжит хурал боллоо
Эмийн чанарыг баталгаажуулах зорилгоор боловсруулсан үндэсний болон үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн боловсруултад үнэлэмж өгөх, хянах, зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Фармакопейн хороо 2021 оны 4-р сарын 13-ны өдөр цахимаар хуралдлаа. Уг хурлаар шинээр фармакопейн өгүүлэл батлуулах болон фармакопейн өгүүлэлд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн 6 байгууллагын 14 материалыг хэлэлцжээ. Үүнээс 5 байгууллагын тухайд 13 Үндэсний фармакопейн өгүүллийг шинээр баталж, бүртгэлийн дугаар олгохоор болсон юм. Түүнчлэн нэг байгууллагын Үндэсний фармакопейн өгүүллийн төслийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулав.