Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэд, аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг нээлттэй үзүүлж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь UBH center 8 болон 16 давхарт /Чанарын хяналтын газар/ байрлаж байгаа бөгөөд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн болон холбогдох мэдээллийг шуурхай хүргэх болно.