Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх эмийн 2023 оны эхний хагас жилээр нөөц, зарцуулалтын тайланг ирүүлэх тухай

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/407 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалт, эм олгох үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.2.6-1-д заасныг үндэслэн Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх эмийн 2023 оны эхний хагас жилээр нөөц, зарцуулалтын тайланг 1 дүгээр хавсралтын дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж temuulen@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Энэ асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын мэргэжилтэн Б.Тэмүүлэн 51-260229 утсаар холбогдоно уу. Хавсралтын загварыг ворд файл хэлбэрээр энд дарж татаж авна уу.