ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ №03/2024
Манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Дапаглифлозин олон улсын нэршил бүхий “FORZIGA” 10мг шахмал эмийг хэрэглэсний улмаас
гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдлээ. Энэхүү гаж нөлөөний тохиолдлыг үнэлэхэд хүнд
хөнгөний зэргийн хувьд “Хүнд (түвшин 4)”, “Б хэлбэр”-ийн тохиолдол байна.
Дээрхи эмийг хэрэглэсний
дараа арьсан дээр тууралт гарах, загатнах, шархлах шинж тэмдэг удаан
үргэлжилснээс эмнэлгийн тусламж авахаар эмнэлэгт хандсан байна.
Монгол Улсын эмийн бүртгэлд Астразенека үйлдвэрлэгчийн Дапаглифлозин олон улсын нэршил бүхий “FORXIGA” 10мг” бүрхүүлтэй шахмал эм бүртгэлтэй.
Эмийг эмчийн бичсэн жорын дагуу зөвшөөрөлтэй эмийн
сангаас авч хэрэглэхийг зөвлөж байна.
Иймд иргэд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй
байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн
худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Астразенека үйлдвэрлэгчийн “Форсига” 10мг” бүрхүүлтэй шахмал эм болон бүртгэлгүй Форзига 10мг шахмал эмийн хоёрдогч савлалт хаяглалтын ялгаа