ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

 

          Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан  байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр/Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон,чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт/  e-mongolia- аас татан авах​

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг  info@mmra.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-260182

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаалын ангилал зэрэглэл

Хариуцсан асуудал

Албан тушаалын тодорхойлолт

Орон тоо

Ажлын байрны төлөв

1

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эм хангамжийн газар

ТЗ-3

Эм хангамжийн газрын дарга


https://mmra.gov.mn/?id=200948 

1

Нээлттэй

2

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар

ТЗ-3

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга


https://mmra.gov.mn/?id=200956 

1

Нээлттэй

3

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Захиргаа, удирдлагын газар

ТЗ-7

Дотоод ажил удирдлагын зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн


https://mmra.gov.mn/?id=200961 

1

Нээлттэй

4

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эмийн үйлдвэрийн хэлтэс

ТЗ-7

Шинэ эм,инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн


https://mmra.gov.mn/?id=200957 

1

Нээлттэй

5

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эм хангамжийн газар

ТЗ-7

Эм,эмнэлгийн хэрэгслийн үнэ, худалдан авах ажиллагааны мэдээний сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн


https://mmra.gov.mn/?id=200959 

1

Нээлттэй

6

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эм хангамжийн газар

ТЗ-7

Эмийн үнийн зохицуулалт, өртөг үр дүн, эдийн засгийн судалгааны асуудал  хариуцсан мэргэжилтэн


https://mmra.gov.mn/?id=200958 

1

Нээлттэй

7

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар

ТЗ-7

Эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааны асуудал харицсан мэргэжилтэн



 https://mmra.gov.mn/?id=200960

1

Нээлттэй

8

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Чанарын хяналтын газар

ТЗ-7

Дундговь, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч

 

https://mmra.gov.mn/?id=200949

1

Нээлттэй

9

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Чанарын хяналтын газар

ТЗ-7

Булган, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч

 

https://mmra.gov.mn/?id=200949

1

Нээлттэй