Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, нөөц, чанар аюулгүй байдал болон тусгай зөвшөөрөл”-ийн чиглэлээр хийсэн сургалтын тайлан
ОРОН НУТАГ ДАХЬ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨӨЦ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН СУРГАЛТЫН ТАЙЛАН
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яам хамтран “ОРОН НУТАГ ДАХЬ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨӨЦ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” сэдэвт эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур вакцины чанар аюулгүй байдалд тавих хяналт, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, ТЗОК-ын бүрэлдэхүүний чадавхыг сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг 2023 оны 05 дугаар сарын 10-аас 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж ажиллалаа.
Орон нутагт ажилласан багийн бүрэлдэхүүн:
- ЭЭХХЗГ-ын ЛЗЗГ-ын ахлах мэргэжилтэн О.Одончимэг
- ЭМЯ-ны ЭТҮГ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээч Ч.Амаржаргал
- ЭЭХХЗГ-ын ЧХГ-ын улсын ахлах байцаагч Л.Алтанцэцэг
- ЭЭХХЗГ-ын ЭАБТСГ-ын ахлах мэргэжилтэн Л.Дулмаа
- ЭЭХХЗГ-ын ЛЗЗГ-ын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Амарсанаа
- ЭЭХХЗГ-ын ЛЗЗГ-ын Импортын лицензийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Галзул
Дээрх үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийсэн ба Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын ЛЗЗГ-ын ахлах мэргэжилтэн О.Одончимэгээр ахлуулсан 6 хүнтэй баг ажиллаж тус аймгуудын тусгай зөвшөөрлийн комиссын дарга, гишүүд, ажлын албаны бүрэлдэхүүн, эрүүл мэндийн газар болон аймгийн нэгдсэн эмнэлгийн Эм зүйн алба, тус аймгийн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн нартай уулзаж үйл ажиллагаатай нь танилцан арга зүйн зөвлөгөө өгч, ЭЭХХЗГ-ын үйл ажиллагаа, эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эмийн чанарын хяналтаар илэрсэн зөрчил, эмийн аюулгүй байдал, эм вакцины гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, эмийн зохистой хэрэглээний асуудлуудыг танилцуулж эмийн мэргэжилтнүүдэд хийсэн.
Мөн 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар таниулах, сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах болон тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудлаар сургалт явуулж мэдээлэл өгсөн.
Дундговь аймагт ажилласан тухай
2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллахдаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс болон Эмийн мэргэжилтэн, эмийн мэргэжилтэн О.Урансоёл, тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүд, нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт, нартай уулзаж тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид хийгдэх ажлын талаар санал солилцон, зөвшилцлөө.
Мөн аймгийн эмнэлгийн болон нийт эмийн мэргэжилтнүүдэд эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааны талаар сургалт хийж, асуултад хариулсан мөн тус аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт, эм зүйч Б.Үүрийнцолмон, Д.Хулан нартай уулзаж эм зүйн тусламж үйлчилгээ, эмийн сангийн эм хадгалалт, агуулах нөхцөл байдалтай танилцлаа.
Дундговь аймаг Тавин-Ус, Монгол эм импекс концерн ЭХНБ-ууд
Дундговь аймагт ажилладаг 2 ЭХНБ-ийн ажил байдлыг газар дээр нь танилцаж, тусгай зөвшөөрлийн бичиг баримт болон анхан шатны бүртгэл, эмийн агуулахтай багийн бүрэлдэхүүн танилцаж, эмийн агуулахтай танилцаж Монгол улсын стандарт MNS 5530:2014 стандартын хангах сайжруулах зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
Дундговь аймгийн тусгай зөвшөөрлийн комисс болон эмийн мэргэжилтэн, эмийн чанарын хяналтын байцаагч нартай уулзаж шинээр мөрдөгдөж буй Зөвшөөрлийн тухай хууль болон журмыг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтран ярилцан, санал солилцсон нь цаашид орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлон гаргахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж ажлын хэсгээс дүгнээд орон нутгийн ТЗОК-ын гишүүдэд очиж танилцах, харилцан туршлага судлуулах, сургалт явуулж чадавхжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.