ДЭМБ-ЫН ЕВРОПЫН БҮС НУТАГТ СТАНДАРТЫН БУС ЭМ ИЛЭРЛЭЭ
Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2 төрлийн стандартын бус эм илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулагад 2022 оны 12-р сарын 22-нд мэдээлсний дагуу ДЭМБ №01/2023 сэрэмжлүүлэг гаргасан байна.
Дээрх эмүүд нь Энэтхэг улсын MARION BIOTECH PVT LTD эмийн үйлдвэрийн “AMBRONOL”, “DOK-1 Max” худалдааны нэртэй сироп эмүүд байна.
БНУзбУ-ын Эрүүл Мэндийн Яамны үндэсний чанарын хяналтын лабораторийн шинжилгээгээр “AMBRONOL”, “DOK-1 Max сироп нь хүлээн зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль/этиленгликоль агуулж байгааг тогтоожээ.
Диэтиленгликоль ба этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хэрэглэснээр хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцийн өөрчлөлт, толгой өвдөх, бөөр гэмтээх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.
Одоогоор үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ДЭМБ-д баримт нотолгоо өгөөгүй байна.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүс нутгийн бусад улс орнуудад маркетингийн зөвшөөрөлтэй байж болно. Тэдгээрийг хууль бус зах зээлээр дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй.
Монгол улсын эмийн бүртгэлд БНЭУ-ын Марион Биотек эмийн үйлдвэрээс эм бүртгэгдээгүй, импортлогдоогүй байна.
Зөвлөмж:
• ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;
• Хэрвээ эдгээр стандартын бус эм тухайн улсад илэрсэн тохиолдолд үндэсний зохицуулах байгууллагад мэдэгдэх;
• Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;
• Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох;
• Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг тус тус зөвлөж байна.
Дээрх сэрэмжлүүлэгт дурдсан сироп эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлнэ үү.
ДЭМБ-ын сэрэмжлүүлэг №01/2023, стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:
Бүтээгдэхүүний нэр | AMBRONOL cough syrup | DOK-1 MAX syrup |
Найрлага | Амброксол гидрохлорид | Парацетамол, Гуанифенезин, Фэнилэфрин гидрохлорид |
Үйлдвэрлэгч | MARION BIOTECH PVT. LTD (Uttar Pradesh, India) | MARION BIOTECH PVT. LTD, (Uttar Pradesh, India) |
Хаяг шошгоны мэдээлэл | Орос хэл дээр | Орос хэл дээр |
| Цувралын дугаар | Хүчинтэй хугацаа | Цувралын дугаар | Хүчинтэй хугацаа |
| AAS2103 | 2024.08 | DXS2104 | 2024.04 |
| AAS2202 | 2024.12 | P/DXS- H/2101 | 2024.07 |
| AAS2201 | 2024.12 | DXS2105 | 2024.08 |
| AAS2204 | 2025.03 | DXS2106 | 2024.08 |
| | | DXS2107 | 2024.08 |
| | | DXS2108 | 2024.08 |
| | | DXS2109 | 2024.08 |
| | | DXS2201 | 2024.12 |
| | | DXS2202 | 2024.12 |
| | | DXS2203 | 2024.12 |
| | | DXS2205 | 2025.07 |
| | | DXS2206 | 2025.07 |
| | | DXS2207 | 2025.07 |
| | | DXS2208 | 2025.07 |
| | | DXS2209 | 2025.07 |
| | | DXSH2201 | 2025.07 |
| | | DXSH2202 | Мэдээлээгүй |