Тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар нийт 22 байгууллагын асуудлыг хэлэлцэв

Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлийн комиссын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн болон ажлын байранд шинжээч томилуулах зэрэг асуудлаар нийт 22 байгууллагын материалыг хэлэлцсэн юм.

Үүнээс тусгай зөвшөөрөл шинээр хүссэн 6, хугацаа сунгуулах хүсэлтэй 7, хаягийн өөрчлөлт бүртгүүлэх хүсэлтэй 6 байгууллагын асуудлыг тус тус хэлэлцсэнээс гадна шинээр нийт 8 байгууллагын ажлын байранд шинжээч томилуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.