БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Бүртгэлийн шинжээч нь дараах чиглэлтэй байна.
Үүнд:
- Эм зүйн шинжээч (эм зүйч: эмийн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эмийн чанарын хяналт, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн);
- Эмнэлзүйн шинжээч (хүний их эмч: эм судлал, дотрын анагаах судлал, харшил судлал, арьс судлал, вирус, нян судлал, дархлаа судлал, мэдрэл судлал, хүүхэд судлал, хавдар судлал, халдварт өвчин судлал, ерөнхий мэдээгүйжүүлэх эмчилгээ судлал, нүд судлал, мэс засал, сэтгэцийн эрүүл мэнд, урологи, андрологи судлал, цус судлал, чих хамар, хоолой судлал, уламжлалт анагаах ухаан, эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр мэргэшсэн)
- Лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн шинжээч (Лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн шинжээч (Хүний их эмч: эмнэлзүйн эмгэг судлал, лабораторийн их эмч, эмнэл зүйн дархлаа судлал, эмнэл зүйн бичил амь судлал, эмнэл зүйн удам зүй судлал, эмнэл зүйн хими судлал, эмнэлзүйн лабораторийн цус судлал, анагаахын бичил амь судлал, анагаахын дархлаа судлал, анагаахын молекул биологи судлал, анагаахын удам зүй судлал, цус судлалын шинжилгээний технологи, эс судлал чиглэлээр мэргэшсэн).
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч (хүний их эмч, эм зүйч, хоол зүйч: хор судлал, уламжлалт анагаах ухаан судлал, ургамал судлал, удам зүй судлал, нийгмийн эрүүл мэнд судлалын чиглэлээр мэргэшсэн).
Шинжээчид тавих шаардлага.
1. Бүртгэлийн баримт бичигт мэргэжлийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, боловсролын болон мэргэшлийн зэрэгтэй;
2. Эрүүл мэндийн салбарт холбогдох мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, мэргэшсэн;
3. Эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагад хамааралгүй;
4.Англи, орос хэлний мэдлэгтэй;
5. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Жич: Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл тэдгээрийн салбар зөвлөлд ажилладаг бол бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хориглоно.
Бүрдүүлэх материал:
- Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
- Байгууллагын тодорхойлолт албан бичиг;
- Англи, орос хэлний мэдлэгийг нотлох баримт;
- Ёс зүйн зөрчилгүй талаарх тодорхойлолт;
- Анкет /Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1-р хавсралтаар/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний лавлагаа;
- Боловсролын диплом, мэргэшлийн болон эрдмийн зэргийн үнэмлэхний хуулбар;
- Цээж зураг 1 хувь (3х4)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/
- Ажилласан жилийг нотлох баримт.
Жич: Материалыг цахимаар ирүүлэх бол нэг PDF-д бүх баримт бичгийг нэгтгэн ирүүлэх.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн иргэдийн материалыг 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл ажлын албанд цаасаар болон ulziidulam@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг:
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар.
- 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,Энх тайван найрамдлын ордон.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 51-260212 дугаарын утсаар Эмийн бүртгэлийн зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өлзийдуламтай холбогдож авна уу.
