НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт заасны дагуу Эмийн зөвлөл, эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, тэдгээрийн салбар зөвлөлийн гишүүний  нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны А/194 дүгээр тушаалд заасан дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын цагт багтаан “Нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг Н.Гандолгорт цаасаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт авчирч өгнө үү. 

Үүнд:

  1. Зөвлөл болон салбар зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүссэн өргөдөл;.
  2. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  3. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх байгууллагын тодорхойлолт;
  4. Анкет Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 1-р хавсралтаар/;
  5. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний лавлагаа;
  6. Боловсролын дипломын хуулбар;
  7. Мэргэжлийн эсхүл эрдмийн зэргийн үнэмлэхийн хуулбар
  8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia цахим сангаас сүүлийн 10 жил татаж авсан байх/;
  9. Бүтээлийн жагсаалт /Сүүлийн 5 жил/;
  10. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй талаарх мэдэгдэл (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасны дагуу мэдүүлэг бөглөх);
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/

Жич: Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах зөвлөлүүдийн алинд нэр дэвшихээ өргөдөлд тодорхой бичнэ. Мөн материалуудыг зөвхөн цаасаар хүлээн авах бөгөөд тодруулах зүйлээ ажлын цагаар Н.Гандолгороос 51-260292 дугаарын утсаар асууна.

  1. Эмийн зөвлөл;
  1. Эм зүйн салбар зөвлөл;
  2. Эм судлалын салбар зөвлөл;
  3. Биобэлдмэлийн салбар зөвлөл;
  4. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбар зөвлөл

  1. Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл
  1. Лабораторийн оношилгооны хэрэгслийн салбар зөвлөл
  2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар зөвлөл
  3. Эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөл