ЭМ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН, ЛАБОРАТОРИЙН ОНОШИЛГООНЫ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зохицуулалт болон бүтээгдэхүүний онцлогоос хамаарч журмын төслийг тус тусад нь боловсруулсан тул та дараах байдлаар журмын төсөлтэй танилцана уу.
1. Эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бүртгэх журмын төсөл 1-70 дугаар хуудас;
2.Лабораторийн оношилгооны хэрэгслийг бүртгэх журмын төслийг 71-87 дугаар хуудас;
3. Эмнэлгийн хэрэгслийг жагсаалтад бүргэх журмын төслийг 88-107 дугаар хуудас. Та саналаа 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл info@mmra.gov.mn цахим хаягаар илгээнэ үү. Баярлалаа.