Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Гоо сайхны бараа худалдан борлуулж буй дэлгүүрт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй БНСУ-аас оруулж ирсэн “Гэр бүлийн цагаан хорхойн эм 400мг” “Canemazole 100мг” үтрээний шахмал, “Nazorin 15мл” нүдний дусал бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн арга хэмжээ авч ажиллалаа.
Иймд иргэд та бүхэн чанарын баталгаагүй, хадгалсан нөхцөл тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдан авч эрүүл мэнд, эдийн засгаа эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.