Эмийн хэрэглэх зааврын материал ирүүлэх зөвлөмж
Эмийн хэрэглэх зааврын материал ирүүлэх зөвлөмж
Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх Эмийн хэрэглэх зааврын материалыг дараах шаардлагыг ханган албан бичгээр ирүүлнэ үү.
ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна. Үүнд:
- Эмийн худалдааны нэр, кириллээр
- Эмийн олон улсын нэр, кириллээр
- Тун, тоо хэмжээ,
- Эмийн хэлбэр
- АТХ ангилал
- Олгох нөхцөл: жортой, жоргүй, эмнэлгийн нөхцөлд
- Үйлдвэрлэгчийн нэр, улс, кириллээр
- Хүлээж авах баримт бичгийн бүрдэл:
- Хэрэглэх заавар /Монгол хэлээр/ - 1%;
- Эх сурвалж Англи эсвэл Орос заавар - 1%;
- Хэрэв эмийн зааварт өөрчлөлт орсон бол:
- өөрчлөлтийн харьцуулсан хүснэгт - 1% (монгол мөн орос эсвэл англи эх хувь);
- хуучин заавар - 1%
БАРИМТ БИЧИГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартын 5-14 заалтыг баримтлан боловсруулах;
- Нэг төрлийн фонтоор, үг үсгийн болон утга найруулгын алдаагүй, мэргэжлийн үгийн сонголтыг зөв хийх;
- Албан бичигт эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар заавал тусгах;
- Албан бичигт тухайн хэрэглэх заавартай холбоотой мэдээллийг тодорхой дурьдаж өгөх (шинэ бүртгэл эсэх, сунгалт эсэх, өөрчлөлт эсэх, дахин засвар хийн хүсэлт илгээж байгаа эсэх .,)
- Хуудасны нийт тоог тавих;
- Үндэсний эмийн үйлдвэрийн хувьд эмчлүүлэгчид зориулсан хэрэглэх заавар, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан заавар-мэдээллийг загварын дагуу боловсруулж, ашигласан эх сурвалж Англи, Монгол зааврын хуулбарыг хавсаргах;
- Уламжлалт эмийн зааврын хувьд “Уламжлалт эмийн лавлах”-ын дагуу найрлага тус бүрийн үйлдлийг дэлгэрэнгүй оруулан, уламжлалт жор, судар, эх сурвалжийг хуулбарлан хавсаргах;
Жич: Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэрэглэх заавар нь хэлэлцэгдэж, баталгаажсан тохиолдолд тэмдэг даруулж авах нэмэлт 2%-ийг авчрахыг анхаарна уу.