Ханган нийлүүлэх байгууллагуудад мэдээлэл хүргэлээ
Монгол Улсын Их хурлын хаврын чуулганаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Эм хангамжийн газраас өнөөдөр /2024.07.23-ны өдөр/ Ханган нийлүүлэгч байгууллагуудад мэдээлэл хүргэлээ.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр батласан “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-тэй холбоотой А/379 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.