Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрлийн материал авах тухай
Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрлийн материал авах тухай
Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн 04 дүгээр сарын хурлаар хэлэлцүүлэх Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрлийн материалыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia цахим системээр хүлээн авна.
Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар орохыг анхаарна уу!
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулж,
- Албан бичиг (эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар тусгасан байх)
- ЭЭХХЗГ-ын даргын 2022 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2-р хавсралт дахь Зар сурталчилгааны зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн маягтыг бөглөн хавсаргах;
- Видео бичлэг;
- Видео бичлэг дэх тайлбарлагчийн хэлэх үгийн Word файлын хамт ирүүлнэ.
Зар сурталчилгааны зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлага:
- Licemed.mohs.mn програмд бүтээгдэхүүний хэрэглэх заавар, зургийг оруулсан байх;
- Зар сурталчилгааны агуулгыг батлагдсан хэрэглэх зааврын хүрээнд боловсруулсан байх;
- Агуулгад “Эмийн заавраас гаж нөлөө, хориглох заалтыг уншиж, эмч, эм зүйчээс асууна уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү”
- Агуулгад биологийн идэвхт бүтээгдэхүүнд “Энэхүү бүтээгдэхүүн нь өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгдээгүй болно гэх мэт мэдээллийг багтаасан байх;
- Тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой байх, найруулгын алдаагүй, ирүүлсэн файл үг үсгийн алдаагүй байх;
Жич: Зөвшөөрөл гарсны дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.6 дахь хэсэгт “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40000 төгрөг“ гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжийг төлж, баримтыг авчирч өгдөг болсныг анхаарна уу.