Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэгтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өглөө
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/379 дүгээр тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам” батлагдсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь энэхүү журмын 5.5-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
1. Эрт илрүүлэгт шаардагдах, лабораторийн урвалж бодис, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн судалгааг гаргаж, тэдгээрийн хангамж, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллээр хангах
2. Шаардлагатай тохиолдолд эрт илрүүлэгт ашиглагдах эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн худалдан авалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх
3. Эрт илрүүлэгт шаардагдах эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн үнийн судалгааг тогтмол гаргаж, зохиомол хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЭЭХХЗГ-аас 01-230 албан тоот бичиг явуулсан бөгөөд тус ажлын хүрээнд ЭМЯ-ны харъяа эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн албаны дарга нартай цахим хурал зохион байгууллаа.