Эрүүл мэндийн 16 байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас Эрүүл мэндийн 16 байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд энэ сарын 28-ны өдөр эмийн нөөц, тасалдал, үүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар цахимаар мэдээлэл өглөө. Тендерийн гэрээ байгуулсан ханган нийлүүлэх байгууллага руу явуулах албан бичиг болон арга хэмжээний талаархи сургалт зохион байгууллаа.