Эрт илрүүлэлтийн үзлэгт хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын хэрэгцээ тооцоолох чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа.

           Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.3.4, 2.1.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуурын нөөц төлөвлөлт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийн үзлэгт хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын хэрэгцээ тооцоолох чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн менежментийн тэнхимтэй хамтран Төрийн өмчит эрүүл мэндийн 29 байгууллагын 246 эмийн мэргэжилтнүүдийг хамрагдуулсан цахим сургалт зохион байгуулж, кредит олголоо.