Эмийн нөөц, тасалдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас Эрүүл мэндийн 29 байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд энэ сарын 23-ны өдөр эмийн нөөц, тасалдал, үүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар цахимаар мэдээлэл өглөө. Тендерийн гэрээ байгуулсан ханган нийлүүлэх байгууллага руу явуулах албан бичиг болон арга хэмжээний талаархи сургалт зохион байгууллаа.