ДЭМБ-ААС ГАРГАСАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ №06/2023

ДЭМБ-ААС ГАРГАСАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ №06/2023

 

 

Бүгд Найрамдах Ирак Улсад стандартын бус COLD OUT сироп эм илэрч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) -д 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мэдээлсний дагуу сэрэмжлүүлэг гаргасан байна.

COLD OUT сироп нь Парацетамол ба Хлорфенирамины найрлагатай бөгөөд ханиад, харшлын шинж тэмдгийн үед хэрэглэгддэг.

 Бүгд Найрамдах Ирак Улсын зах зээлээс авч сироп эмийн дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад диэтиленгликоль 0.25%, этиленгликоль 2.1% буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй хэмжээтэй агуулагдаж байсныг тогтоосон. Тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ 0.10% -иас ихгүй.

Уг бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “FOURRTS LABORATORIES PVT” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ба БНЭУ-ын DABILIFE PHARMA PVT-д зориулан үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн.

Одоогоор Үйлдвэрлэгч болон зах зээлд гаргагч байгууллага нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг ДЭМБ-д өгөөгүй байна.

Энэхүү сэрэмжлүүлэгт дурьдсан бүтээгдэхүүн нь зах зээлд гаргах зөвшөөрөлтэй байх магадлалтай. Мөн энэ сироп эмийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй юм.

Уг бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харна уу.

 

ДЭМБ-аас өмнө нь бохирлогдсон шингэн эмийн хэлбэрийн талаарх 5 удаагийн сэрэмжлүүлгийг (Сэрэмжлүүлэг №6/2022, Сэрэмжлүүлэг №7/2022, Сэрэмжлүүлэг №1/2023, Сэрэмжлүүлэг №4/2023, Сэрэмжлүүлэг N°5/2023) нийтэлж байсан.

 

Эмийн зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд өгөх зөвлөмж

 

  • ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;  
  • Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;
  • Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох;
  • Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авах;
  • Эмийн зохицуулалтын байгууллага энэхүү стандартын бус бүтээгдэхүүн тус улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэх;
  • Шингэн тунгийн хэлбэр ялангуяа Пропиленгликоль, Полиэтиленгликоль, сорбитол ба/эсвэл глицерин/глицерол зэрэг туслах бодис агуулсан сироп эм үйлдвэрлэгчдийг тэдгээр туслах бодисуудаа үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө Этиленгликоль, Диэтиленгликоль зэрэг бохирдуулагч бодис байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.
  • Эмнэлгийн мэргэжилтнүүд эдгээр бохирдсон эмийг хэрэглэсэнтэй холбоотой гаж тохиолдол үүссэн байж магадгүй тохиолдлыг Эмийн зохицуулалтын байгууллагад нэн даруй мэдээлэх 

 

Хүснэгт 1. ДЭМБ-ын сэрэмжлүүлэг №6/2023, стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр

COLD OUT syrup

Үйлдвэрлэгч

FOURRTS (INDIA) LABORATORIES PVT. LTD

Зах зээлд гаргагч байгууллага

DABILIFE PHARMA PVT.LTD. Энэтхэг

Цувралын дугаар

SE001A02

Хүчинтэй хугацаа

2024.12

Илэрсэн улс орон

Бүгд Найрамдах Ирак Улс

Илэрсэн байдал