ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР /2023.08.15/
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ,
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр/Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон,чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт/e-mongolia-аас татан авах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг info@mmra.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-260182
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаалын ангилал зэрэглэл | Хариуцсан асуудал |
Албан тушаалын тодорхойлолт | Орон тоо | Ажлын байрны төлөв |
1 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Эмийн аюулгүй байдлын тандалт судалгаа | ТЗ-7 | Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн | https://mmra.gov.mn/?id=201152 | 1 | Нээлттэй |
2 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Захиргаа, удирдлагын газар | ТЗ-7 | Дотоод аудит, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн |
https://mmra.gov.mn/?id=201151 | 1 | Нээлттэй |
3 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Эм хангамжийн газар | ТЗ-7 | Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн үеийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн | https://mmra.gov.mn/?id=201150 | 1 | Нээлттэй |
4 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Захиргаа, удирдлагын газар | ТЗ-7 | Гадаад хамтын ажиллагаа, гэрээний асуудал хариуцсан мэргэжилтэн | https://mmra.gov.mn/?id=201149 | 1 | Нээлттэй |
5 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Захиргаа, удирдлагын газар | ТЗ-7 | Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
https://mmra.gov.mn/?id=201148 | 1 | Нээлттэй |