Эмийн нөөц, тасалдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл өглөө

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас Эрүүл мэндийн 29 байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд энэ сарын 19-ний өдөр эмийн нөөц, тасалдал, үүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар цахимаар мэдээлэл өглөө.

Мөн мэргэжилтнүүдэд эмийн тасалдлын мэдээллийг хэрхэн илгээх, худалдан авах ажиллагаатай холбоотой хуулийн дагуу хэрэгжих гэрээний үүрэг зэрэг бусад холбогдох мэдээллийг танилцууллаа.