КОВИД-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын 2021, 2022 оны импортын мэдээлэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) коронавирус нь амьсгалын замын өвчин үүсгэдэг болохыг 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нотолсон. Манай улсын хувьд Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг улсын бүртгэлд бүртгэж, 2021 оны байдлаар БНХАУ, БНСУ, АНУ, БНЭУ-ын 21 үйлдвэрлэгчээс 2,176,650 ширхэг түргэвчилсэн оношлуур, 2022 онд БНХАУ, БНСУ, АНУ, ГЕРМАН, ИРЛАНД улсын 20 үйлдвэрлэгчээс 287,783 ширхэг түргэвчилсэн оношлуур тус тус импортолсон байна.