“Давтан итгэмжлэл сунгах” үнэлгээнд хамрагдлаа.

         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лаборатори нь 2023 оны 06 дугаар сарын 2, 5-ны өдрүүдэд MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ын дагуу “Давтан итгэмжлэл сунгах” газар дээрх үнэлгээнд эмийн хими, уламжлалт эм, эмийн ургамал болон микробиологийн лаборатори гэсэн 3 нэгжээр амжилттай хамрагдлаа.

Эм шинжлэх лаборатори нь анх 2003 онд сорилтын лабораторийн итгэмжлэлийн анхан шатны үнэлгээнд хамрагдаж Итгэмжлэгдсэн лаборатори болж байсан ба 2015 онд ANAB (Америкын үндэсний итгэмжлэлийн төв)-ийн итгэмжлэл, 2018 онд Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж байсан бөгөөд  итгэмжлэлийн үнэлгээнд нийт  9 дэх удаагаа хамрагдаж байна.