Денк-Эйр жуниор 4мг зажилдаг шахмал эмийг эргүүлэн татаж байна
ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлэгийн системээс Denk pharma GmbH &Co. KG компаний Денк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг шахмал эмийн 26938, 27084, 27104 цувралын дугаартай бүтээгдэхүүн тогтвортой байдлын судалгааны дүнгээр хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн.
Иймд манай улсад 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор 4мг” зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна.