“Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүртгэлийн burtgel.mohs.mn программ, эмийн гаж нөлөө бүртгэх и-репортинг системийн хэрэглээ болон эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд анхаарах асуудал” сэдэвт сургалтад эм зүйч, эмч нарыг хамрууллаа.
Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ оношилгоог улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн нөөц тасалдал үүсэхээс сэргийлэх, Эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх тогтолцоо, ЭМС-н 2023 оны А/67 дугаар тушаалын танилцуулга, гаж нөлөө мэдээлэх eReporting цахим системийн хэрэглээ ний талаар нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын 67 эм зүйч, 11 лабораторийн эмч нарт 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр танхимаар сургалтыг зохион байгууллаа.